Хангагч нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг өмчлөгч эсхүл өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байгуулна.
Хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэл банкинд очсоноос хойш алданги тооцож эхлэх болон цахилгаан эрчим хүчээр түдгэлзүүлж эхлэх хоногуудыг тус тус хэрэглэгчтэй байгуулж буй гэрээгээр зохицуулна.Цахилгаан эрчим хүчээр түдгэлзүүлсэн ч төлбөр төлөгдөх хүртэлх хугацаанд гэрээнд заасан хувь хэмжээгээр алданги тооцно.
Хэрэглэгч та эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоо болон бусад асуудлаар хамгийн эхэнд тантай эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажиллаж байгаа эрчим хүчээр хангагч аж ахуйн нэгжид өөрөөр хэлбэл Хэрэглэгчдэд үйлчлэх төв /цахилгаан эрчим хүчээр хангагч/ эсвэл Орон сууц нийтийн аж ахуйн компани /дулааны эрчим хүчээр хангагч/-д хандана. Тэд таны асуудлыг шийдэж өгөхгүй бол УБЦТС ТӨХК,
Хэрэглэгч нь 6-35 кВ-ын өндөр хүчдэлийн шугам, тоноглол эзэмшдэг бол харьяа түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй цахилгаан тоноглолын найдвартай болон шуурхай ажиллагааны гэрээг байгуулан үйлчилгээ хийлгэж болно.
Хэрэглэгч нь өөрийн байр орон сууцанд байгаа цахилгааны хуваарилах самбар суурилуулсан өрөөг зориулалтын дагуу тоноглож, шатах, тэсрэх материал болон бусад эд хогшлыг байрлуулахгүй байх.